Иргэд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх боломжтой болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэн та E-ГАЗАР аппликейшн болон www.egazar.gov.mn цахим хуудсыг ашиглан хаанаас ч, хэзээ ч нийслэл, сум, дүүргийн Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд саналаа өгөх боломжтой болжээ.
Иргэд шинээр газар
эзэмших, өмчлөх, ашиглах, газрын зөрчил маргаан арилгуулах, газрыг нөхөн
сэргээх, хамгаалах, амьдрах орчноо сайжруулах гэх мэт газартай холбоотой асуудлуудын талаар саналаа
өгч нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулан
шийдвэрлүүлэх боломж бүрдсэн байна.
Таны саналыг холбогдох
нийслэл, дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон аймгийн газрын харилцаа
барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн, сумын газрын даамлууд хүлээн авч
судлан үзээд, газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх
арга хэмжээг авч ажиллах юм байна.