Бавари хотод онц байдал зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-06-02 08:50:47

БЕРЛИН. /ВВС/. Германы өмнөд нутагт үргэлжилсэн бороо орж, үер буусантай холбогдуулан Бавари хотын эрх баригчид онц байдал зарлажээ.

Бавари хотын өмнөд хэсэг үерт автаж, иргэдийг нисдэг тэргээр аварч байгаа бөгөөд наад зах нь 250 хүүхэд сургуулийн байрандаа хоносон байна.

Одоогийн байдлаар үерийн улмаас хүнийн амь үрэгдсэн тухай мэдээлэл алга байна.

Австри болон Францын нутаг дэвсгэр мөн үерт автаж, ихээхэн хэмжээний хохирол учирчээ.

Германы Бавари хотын Ротталь-Инн дүүрэг гамшигт хамгийн ихээр өртөөд байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ