Ардчилсан намын X их хурал эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-12-18 12:16:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Ардчилсан намын X их хурал өнөөдөр цахимаар эхэллээ.


Их хуралд 21 аймаг, 9 дүүргийн 1206 төлөөлөгч оролцож байгаа юм. 44 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг дөрвөн сарын хугацаанд боловсруулсан “Ардчилсан намын үндсэн дүрмийн өөрчлөлтийн төсөл”-ийг өчигдөр болсон ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дэмжсэн тул өнөөдөр намын их хурлаар хэлэлцэж буй юм.


Маргааш буюу энэ сарын 19-нд дуусах уг хурлаар АН-ын даргын сонгууль болохгүй бөгөөд шинэчилсэн дүрмээ дээд шүүхээр батлуулсны дараа намын даргыг сонгох их хурлаа дахин хийхээр тогтжээ.

Холбоотой мэдээ