К.Харрис олон нийтийн өмнө вакцин хийлгэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-12-18 11:19:46

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-ын дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Камала Харрис олон нийтийн өмнө “COVID-19”-ийн вакцин хийлгэнэ гэж шилжилтийн багийн төлөөлөгчид “CNN” сувагт мэдээлжээ. Гэвч тодорхой цаг хугацааны талаар дурдаагүй байна.


АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байдены хувьд ирэх долоо хоногийн эхээр вакцин хийлгэх төлөвтэй байгаа бөгөөд тэрбээр К.Харрисын нэгэн адил олон нийтийн нүдэн дээр дархлаажуулалтад хамрагдана. 


Ж.Байдены засаг захиргаа олон нийтийн вакцинд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарч байгаа юм. Ялангуяа К.Харрисын хувьд вакцинд үл итгэх байдал улам бүр нэмэгдэх хандлагатай байгаа өнгөт арьст иргэдэд вакцин хийлгэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж байгаа ажээ. 


Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 17.1 сая гаруй хүн халдвар авч, 310 мянга гаруй хүн нас барсан байна. 

Холбоотой мэдээ