Аймгийн ИТХ есөн бодлогын хороотойгоор ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-12-17 18:23:49

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ ээлжит хуралдаанаараа есөн бодлогын хороотой ажиллахаар тогтсон байна. 

Тодруулбал, Төсөв, эдийн засгийн бодлогын хороо, Нийгмийн бодлого, төсөл хөтөлбөрийн бодлогын хороо, Хүнс, хөдөө аж ахуйн бодлогын хороо, Гадаад харилцаа аялал жуулчлалын бодлогын хороо, Нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороо, Үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлогын хороо, Зам тээвэр, эрчим хүч, газрын харилцаа барилга хот байгуулалтын бодлогын хороо, Байгаль орчны бодлогын хороо, Эрдэс баялгын бодлогын хороог баталсан байна. Өмнөх дөрвөн жилд найман бодлогын хороотойгоор ажиллаж байсан юм. Энэ удаад гадаад харилцаа, аялал жуулчлалын бодлогын хороог нэгтгэхийг дэмжжээ. ИТХ-ын зарим төлөөлөгч төрийн байгуулалт, хууль эрхзүйн бодлогын хороо шинээр байгуулах санал гаргасан боловч нутгийн удирдлага, өргөдөл гомдол, хяналт үнэлгээний бодлогын хороотой агуулга нэг учир шаардлагагүй гэж үзсэн байна. Хороод тус бүр 10-14 гишүүнтэй байх бөгөөд хорооны хурлаараа хэлэлцэн даргаа сонгохоор тогтсон гэж аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ