Ажиглалтын журам зөрчсөн иргэдийн талаарх мэдээллийг утсаар хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-12-16 16:51:49

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын баталсан коронавируст халдвар (Covid-19)-ын үед иргэнийг тусгаарлах, ажиглах түр журмыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа эсэхэд холбогдох мэргэжлийн байгууллагууд хамтран хяналт тавин ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн нутаг дэвсгэрт ирсэн иргэд гэрийн ажиглалтад 14 хоног байх юм. Тухайн иргэд гэрийн ажиглалтад байх хугацаандаа гадуур гарах, журам зөрчих явдал гаргаж байгаа тул иргэд тухайн хүмүүстэй холбоотой мэдээллийг аймгийн Онцгой комиссын шуурхай штабт мэдээлж, иргэний үүргээ биелүүлэхийг холбогдох албанаас сануулж байна.

Ажиглалтын журам зөрчсөн иргэдийн талаарх мэдээллийг 92193300, 70440006, 70442111, 70194100 дугаарын утсаар хүлээн авах юм байна.

Холбоотой мэдээ