"Эвийн хүч" худалдааны төвийн түрээсийн үнэ буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-14 19:45:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 10 орчим зах, худалдааны төв үйл ажиллагаа явуулж буй. Үүнээс “Эвийн хүч худалдааны төв коронавирусний халдварын тархалт үүссэнтэй холбогдуулан түрээсийн үнийг нэг мкв тутамд 2000 төгрөгөөр бууруулсан байна. 

“Эвийн хүч” худалдааны төвд 473 асар \павильон\ бий. Үүнээс одоогийн байдлаар 300 гаруй асар үйл ажиллагаа явуулж байна.

Тус худалдааны төвд худалдаа эрхлэгч иргэд асрын талбайн хэмжээнээс хамааран сар бүр нэг мкв тутамд 8000 төгрөгийн түрээс төлж байсан.

Тэгвэл 12 дугаар сараас эхлэн нэг мкв тутамд 6000 төгрөгийн түрээс төлөхөөр болжээ. Өөрөөр хэлбэл, 108 мянган төгрөгийн түрээс төлдөг иргэд 70 гаруй мянган төгрөг төлөх аж.   

Холбоотой мэдээ