Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-12-14 15:51:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Статистикийн хэлтсийн гаргасан мэдээллээр хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс өмнөх оны мөн үеийнхээс 2,2, оны эхнээс 1,6 хувиар өссөн байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох “Алтан тариа” компанийн I, II зэргийн гурил 1300-1500, элсэн чихэр 2400, адууны мах 8000, ургамлын тос 4400, өндөг 420 төгрөгийн үнэтэй байгаа өмнөх оны мөн үеийнхээс 20,0-25,7 хувиар нэмэгджээ. Мөн нэг литр задгай сүүний үнэ 50,0 хувиар өсч, 2000 төгрөг болсон байна. Харин үхрийн ястай махны үнэ хэвэндээ, цул мах 15,4, төмс, хүнсний ногооны үнэ 20,0-80,0 хувиар буурсан аж.

 

Холбоотой мэдээ