Бизнесийн зөвлөх зөвлөл хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-12 20:08:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Шадар Сайдын тушаалаар байгуулсан Бизнесийн зөвлөх зөвлөлийн эхний уулзалт өнөөдөр цахимаар болж, Замын-Үүд, Алтанбулаг боомт дээр гарч байгаа асуудлуудыг хэлэлцэв.


Коронавирусний халдварын тархалтын улмаас Замын-Үүд, Эрээн, Алтанбулаг боомтод импорт, экспортын барааны авто болон төмөр замын тээврийн үйл ажиллагаа саатаж, бөөгнөрөл үүсч аж ахуйн нэгжүүдэд хүндрэл үүсээд байгаа.


Тээвэр логистик, экспорт, хүнсний импорттой холбоотой асуудлаар МҮХАҮТ, Монголын Тээвэр Зуучийн Нэгдсэн Холбоо, Монголын Авто тээвэрчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Махны Холбоо, Хүнсний бүтээгдэхүүн импортлогчдын холбоо боомтууд дээр үүссэн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар тодорхой саналууд танилцуулав.


Уулзалтаар Шадар Сайдын саналаар махны экспорт ба Замын Үүд, Эрээн боомт дээр гарч буй асуудлаар гарц шийдлийг тодорхойлох төр хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн хоёр ажлын хэсэг байгуулж, шуурхай зохион байгуулахаар тогтов.


Уулзалтад Монгол Улсын Шадар сайд, УОК-ийн дарга Я.Содбаатар, ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр болон Iадар сайдын зөвлөхүүд оролцлоо.

Холбоотой мэдээ