"Миний найзууд" нэвтрүүлэгт хүүхдүүд хайртай амьтадтайгаа ирцгээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-05-31 15:15:03

Дорнод аймгийн хүүхэд багачууд жил бүрийн Хүүхдийн баяраар “найзууд”-тайгаа нэг дор цугларч нэгэн өдрийг өнгөрүүлдэг уламжлалтай. Өчигдөр Тусгаар тогтнолын талбайд болсон “Миний найз” нэвтрүүлэгт оролцохоор 20 гаруй хүүхэд өөрийн найз болох муурын зулзага, яст мэлхий, тоть, хав, зараа, нохойтойгоо иржээ.

Тэдэн дундаас хүмүүсийн хамгийн их сонирхол татсан өхөөрдөм нь нэгэн гэр бүлийн аав, ээж, хүү яст мэлхийнүүд байсан. Яст мэлхий тэжээдэг энэ хүү “Миний найз”-уудын хамгийн  идэвхтэй оролцогч юм.

“Миний найз” нэвтрүүлгийг “Шинэ суваг” телевизийн сэтгүүлч С.Дэлгэр санаачлан 7 дахь жилдээ үзэгчдэдээ хүргэж байна. Тэрээр, амьтан хайрлаж байгаа хүүхэд хүнийг хайрлах өрөвч сэтгэлээр хүмүүждэг. Манай нэвтрүүлгийн ач холбогдол нь ердөө л энэ юм гэж ярьсан.

“Миний найз”-уудын хүрээ жилээс жилд тэлж, эцэг эхчүүд ч үүнд ач холбогдол өгч идэвхтэй оролцох болжээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ