Энэ онд төлөвлөсөн ажлаа дүгнэх, өр авлага үүсгэхгүй байхыг зөвлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-09 11:29:04

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн удирдлагууд энэ оны 12 дугаар сарын 08-ны өдөр 17 сумын удирдах ажилтан, албан байгууллагын дарга нарыг оролцуулсан “Цахим хурал” зохион байгууллаа. 

Хурлын эхэнд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хэд хэдэн асуудлаар сумдын удирдлагуудад үүрэг чиглэл өгчээ. Тодруулбал,

Ойрын хугацаанд бүх сум ИТХ-ын хоёрдугаар хуралдааныг хийж, Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр, 2021 оны төсөв батална. Тйимээс орон нутагт тулгамдсан чухал асуудлыг тусгах, шийдэх, хөрөнгө оруулалтыг зөв, оновчтой төлөвлөх,  2020 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа дүгнэх, өр авлага үүсгэхгүй байхыг зөвлөв.

Мөн удахгүй болох “мал тооллогын ажил”-ыг Засгийн газар, салбарын яам болон чиг үүрэг бүхий байгууллагаас өгсөн чиглэл, заавар журмын дагуу сайтар зохион байгуулах, махны нөөц бүрдүүлэх асуудалд эдийн засгийн тооцоо судалгаатай анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд орон нутагт хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, дэглэмийг сайтар мөрдүүлэх, байнгын ажиллагаатай хяналтын цэгийн үйл ажиллагааг сулруулахгүй байхыг анхааруулав.

Цаашид 14 хоног тутамд цахим хурал зохион байгуулж, цаг үеийн мэдээлэл солилцож байхаар шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ