Ирэх онд БОЭТ-ийг 4 тэрбумын тоног төхөөрөмжөөр хангана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Бүсийн
оношилгоо, эмчилгээний төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг 2021 оны улсын төсөвт суулгасан байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг,
Г.Ганболд нар БОЭТ-ийн тоног төхөөрөмжийг сайжруулж, иргэдэд үзүүлэх эрүүл
мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилласнаар ангиографийн
аппаратны 3.0 тэрбум, томографын аппаратыг шинэчлэх 1.0 тэрбум төгрөгийн
санхүүжилтийг шийдээд байна.
Ангиографийн аппарат нь тархины
харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчний үед судсаар цаг алдалгүй нарийн оношлох
боломжтой бөгөөд аймагтаа тус аппаратыг ажиллуулах мэргэжлийн эмчтэй нь давуу
тал юм. Улсын төсвийн хөрөнгөөр БОЭТ-ийг томографийн аппаратаар хангаж байсан ч
эвдэрч, оношилгооны шаардлага бүрэн хангаж чадахгүйд хүрсэн тул шинэ аппарат
авах санхүүжилтийг тусгажээ.