Ш.Оргил:Тусламж, дэмжлэгийг хүрэх ёстой эздэд нь хүргэж, зориулалтын дагуу зарцуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-08 13:33:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар тархсан онцгой цаг үед Сэлэнгэ аймгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд аймаг, сумын онцгой комисст ихээхэн дэмжлэг үзүүлсээр байна.

Тэд вирусийн аюулыг хамтдаа давах, таслан зогсооход чиглэсэн сэтгэлийн сайхан үг, эд материал, мөнгөн хөрөнгийн дэмжлэгийг үзүүлж байгаад аймгийн Онцгой комиссын дарга талархаж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр энэхүү тусламж, дэмжлэгийг хүрэх ёстой эздэд нь хүргэх, зориулалтын дагуу зарцуулж байгаа гэдгээ онцлон мэдэгдлээ. Тодруулбал:

-Тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлтийн багт ажиллаж байгаа сумдын эрүүл мэндийн төвийн болон бусад 31 байгууллагын 113 албан хаагчдад тус бүр 200.0 мянган төгрөг

-Харуул хамгаалалт, хариу арга хэмжээний хэрэгжилтийг ханган ажиллаж буй нийт найман байгууллагын 177 албан хаагчдад Улаан овооны нүүрсний уурхайгаас хандивласан 200 тн нүүрсийг хуваан олгожээ  

-Тусгаарлан ажиглах байр, гэрийн тусгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлээр хяналт тавьж буй нийт найман байгууллагын 240 албан хаагчдад тус бүр 100.0 мянган төгрөг

-Иргэдийг түргэвчилсэн болон PCR шинжилгээнд хамруулах ажилд ажиллаж буй нийт 98 эмч, эмнэлгийн ажилтан, алба хаагч нарт тус бүр 500.0 мянган төгрөг олгох шийдвэрүүдийг аймгийн Онцгой комиссоос гаргаж хэрэгжүүлж эхлээд байна.

 

 

 

 

Холбоотой мэдээ