Шинжилгээ өгсөн 62 мянган иргэнээс 21.5 мянга нь нутаг буцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2020-12-06 16:32:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний PCR шинжилгээг орон нутгийн 62 мянга 397 хүн иргэнд хийсэн бөгөөд нийслэлээс автобусаар 15 мянга 72, хувийн машинаар 5953, онгоцоор 516 иргэн буюу нийт 21 мянга 541 нь нутаг буцжээ.


Өчигдөр буюу энэ сарын 5-нд 8,347 иргэн шинжилгээ өгсний 1755 нь оюутан юм. Мөн 21, 44-р сургуульд “Өрх бүрээс нэг иргэн” бодлогын хүрээнд 892 хүнээс шинжилгээ авчээ. Нийслэлийн зургаан дүүргийн 20 цэгт PCR шинжилгээ авч байна. 300 орчим эмч, эмнэлгийн ажилтан, онцгой байдлын 20, мэргэжлийн хяналтын 20, цагдаагийн 250 орчим алба хаагч, мөн сургуулиудаас тодорхой тооны хүн, нийт 700 гаруй хүн ажиллаж байгаа юм.






 - 2020.12.01-ний өдөр Улаанбаатар хотоос орон нутаг руу 19 чиглэлд 78 тээврийн хэрэгслээр 2,580


- 2020.12. 02-ны өдөр 14 чиглэлд 101 тээврийн хэрэгслээр 3,587


- 2020.12.03-ны өдөр 14 чиглэлд 90 тээврийн хэрэгслээр 3,174


- 2020.12.04-ний өдөр 15 чиглэлд 83 тээврийн хэрэгслээр 2,916


- 2020.12.05-ны өдөр 14 чиглэлд 80 тээврийн хэрэгслээр 2,815


- 2020.12.05-ны байдлаар нийтийн тээврээр нийт 15,072 хүн зорчсон




-  2020.12.01-ний өдөр орон нутгаас нийслэл рүү 12 чиглэлээс 22 тээврийн хэрэгслээр 478


- 2020.12.02-ны өдөр 16 чиглэлээс 46 тээврийн хэрэгслээр 1,177


- 2020.12.03-ны өдөр 14 чиглэлээс 41 тээврийн хэрэгслээр 905


- 2020.12.04-ний өдөр 14 чиглэлээс 39 тээврийн хэрэгслээр 552


- 2020.12.05-ны өдөр 14 чиглэлээс 50 тээврийн хэрэгслээр 415 /хоосон 16/


- 2020.12.01-05-ны өдрийн байдлаар нийт 3,527 хүн зорчсон.


Улсын онцгой комиссын өчигдрийн шийдвэрийн дагуу Архангай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Орхон, Сэлэнгэ, Өмнөговь аймаг руу зорчих хөдөлгөөнийг маргааш эхлэх боллоо.



Холбоотой мэдээ