Төрийн албаны удирдах 33, гүйцэтгэх 7 албан тушаалтныг сонгон шалгаруулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-12-05 09:43:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн албаны зөвлөлөөс удирдах 33, гүйцэтгэх 7 албан тушаалд ажиллах хүмүүсийн сонгон шалгаруулалтыг цахим хуудсандаа зарлажээ.


Тухайлбал:

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга

-Оюуны өмчийн газрын дарга

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга

-Гадаадын иргэний харьяатын газрын дарга

-Архивын Ерөнхий газрын дад дарга

-Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга

-Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга зэрэг удирдах албан тушаалын тусгай шалгалтыг ирүүлсэн захиалгад үндэслэн зохион байгуулахаар бэлтгэлээ хийж байгаа аж. Цаашид тухайн албан тушаалын тусгай шалгалтыг тасралтгүй зохион байгуулж, сул орон тоог нөхөх юм. Шалгалт өгөх иргэд Коронавирусний шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг тус зөвлөлийн https://www.csc.gov.mn/home цахим хуудаснаас авах боломжтой юм.

Холбоотой мэдээ