Арилжааны банкныхан спортоор өрсөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-30 15:52:59

Баян-Өлгий аймгийн «Банкны салбарын ажилтны өдөр»-т зориулсан банкуудын аварга шалгаруулах тэмцээн боллоо. Уг тэмцээнд нийт таван арилжааны банкууд  цомын төлөө авхаалж самбаа, хурд хүчээ сорилоо. Тэмцээн  сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний тенис, шатар зэрэг төрлүүдээр явагдлаа.

Гар бөмбөгийн тэмцээнд тэргүүн байрыг Төрийн банк, дэд  байр Голомт банк, гутгаар байр Хаан банк, сагсан бөмбөг тэмцээнд  эхний байрыг  төрийн банкны 1,  2-р баг, гутгаар  байрыг  Голомт банк эзэллээ.

Шатар тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаас Хаан банк, Голомт банк тэргүүлж, ширээний тэмцээнд эрэгтэй , эмэгтэй багаас Төрийн банк, Хаан банк тэргүүллээ.

Багийн нийт оноогоор Төрийн банк тэргүүн байр эзэлж шилжин явах цомыг үүрд хадгалахаар боллоо.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ