Аймгийн хэмжээнд ЕБС-ийн суралцагчдын 65 хувь нь теле хичээлд хамрагдаж байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-12-03 15:49:04

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас тус салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өдөр бүр БШУЯ-нд танилцуулдаг байна.  

Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын 30 сургууль, 35 цэцэрлэгээс теле хичээл үзэж байгаа хүүхдийн судалгааг долоо хоног бүр авч байна. Нийт сургуулийн 18731 суралцагч теле хичээл үзэхээс өнгөрөгч 11 дүгээр сарын 30-ны байдлаар 12141 буюу нийт суралцагчийн 65 хувь нь теле хичээлд хамрагдаж байна. Тухайлбал, бага боловсролын 66 хувь, суурь боловсролын 62, бүрэн дунд боловсролын 67 хувь нь хамрагджээ.

11 дүгээр сарын 30-ны байдлаар СӨБ-ын 5739 хүүхдийн 3586 буюу 62 хувь нь теле хичээлд хамрагдаж байгаа аж.


Холбоотой мэдээ