“Spotify” оны шилдэг дуучдыг жагсаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-02 12:11:07

МОСКВА. /Kommersant/. Хөгжмийн стриминг үйлчилгээний “Spotify” компани энэ онд хэрэглэгчдийнхээ хамгийн их сонссон дуу, подкаст, цомог, дуучдын жагсаалтыг гаргажээ.


Эрэгтэй дуучдын жагсаалтыг “YHLQMDLG” цомгийг гаргасан рэпер Bad Bunny тэргүүлжээ. Араас нь Drake, J Balvin, рэпер Juice WRLD, The Weeknd нар орсон байна. Харин эмэгтэй дуучдын жагсаалтад Billie Eilish, Taylor Swift, Ariana Grande, Dua Lipa нар тэргүүлжээ.


Дуунуудаас "Blinding Lights", "Dance Monkey", "The Box", "Roses - Imanbek Remix", "Don't Start Now" зэрэг дууг хамгийн их сонссон байна. 


Түүнчлэн нийт 1.9 сая подкастаас “The Joe Rogan Experience, TED Talks Daily, The DailyThe Michelle Obama Podcast, Call Her Daddy хэмээх подкастууд олны хүртээл болжээ. 

Холбоотой мэдээ