ИЗНН сонгуульд дангаараа оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-05-30 13:25:02

Улсын дээд шүүх ИЗНН-ыг дангаараа сонгуульд оруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийн талаар намын удирдлагууд өөрийн байрандаа 14 цагаас дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болсон байна. 

СЕХ нь 2016 оны УИХ-д оролцох намуудыг бүртгэх үеэрээ ИЗНН-аас ирүүлсэн бичиг баримт зөрчилтэй хэмээн үзэж, бүртгэхээс татгалзсан юм. Иймээс ИЗНН-ынхан Дээд шүүхэд хандсан бөгөөд дээрх шийдвэр гарсан аж.

Б.Туул

Холбоотой мэдээ