Орон нутагт зорчих иргэдээс нийслэлийн 20 цэгт шинжилгээ авч эхэллээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
dusem11@yahoo.com
2020-11-29 13:18:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутаг руу зорчих иргэдэд Улаанбаатар хотын 20 байршилд байгаа цэгүүдэд шинж COVID-19” халдварын шинжилгээг өнөөдрөөс авч эхэллээ.


Өнөөдрийн байдлаар 85 мянган иргэн орон нутаг явах хүсэлтээ илэрхийлээд байна. Улаанбаатар хот руу ирэх хүсэлтэй 5300 иргэн байна. Эдгээр иргэний зорчих хөдөлгөөнийг 12 дугаар сарын 1-10-нд график төлөвлөгөөтэй зохион байгуулна. 


Шинжилгээ өгөх хүсэлт, захиалгаа 119.MN сайт руу орж цаг авч үйлчлүүлэх юм байна. Нийслэл дэх шижилгээ авах 20 цэгийн байршлыг танилцуулъя. 



Холбоотой мэдээ