Нутгийнхаа иргэдийг татаж авах хүсэлтээ гурав дахь удаагаа хүргүүллээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-11-30 16:28:55

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Засаг дарга нутгийнхаа иргэдийг татаж авах тухай хүсэлтээ гурав дахь удаагаа улсын Онцгой комисст хүргүүлээд байна. 

Тус аймгийн 2400 гаруй иргэн буцах хүсэлтээ илэрхийлсэн юм. Үүнээс 786 нь ахмад настай, эрүүл мэндийн шалтгаантай зэрэг нэн яаралтай нутагтаа ирэх хүсэлтэй хүмүүс байгаа аж. Тиймээс цаг удах тусам халдвар авах эрсдэл өндөр байгаа тул 12 дугаар сарын 1-нээс иргэдээ татаж авах шаардлагатай байгааг уг хүсэлтдээ дурджээ. Бусад аймгийн иргэдийг 12 дугаар сарын 1-нээс татаж авахаар болсон хэдий ч Өмнөговь аймгийн иргэдийг 12 дугаар сарын 7-ноос аймаг руу нь буцаахаар болоод байгаа юм. Учир нь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлт хийдэг тул "Ногоон бүс" болгохоор болсон билээ. 

Холбоотой мэдээ