"Хөх ган", "Түшиг Уул"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-11-27 17:53:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 39,686,446.56 төгрөгийн үнийн дүнтэй 210.012 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Хөх ган" (HGN+14.55%) болон "Түшиг Уул" ХК (TUS+13.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-4.74%) болон "АПУ" ХК (APU-1.78%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,004 ширхэг нэгж эрхийг нийт 957,133 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 17550.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,585,287,938,118.11 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ