Хүнсний дэлгүүр, эмийн сан энэ сарын 27-ноос хэвийн ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-26 20:44:34
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Маргааш буюу 11 дүгээр сарын 27-ны 08.00 цагаас Эрдэнэт хотын 304 хүнсний дэлгүүр, 65 эмийн сан ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 08.00-18.00 цаг хүртэл ажиллана. Дээрх 304 дэлгүүрт ажиллах 428 худалдагчийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулж дэлгүүрүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийсэн байна.

Дэлгүүрүүд ажиллахдаа аймгийн Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу буюу согтууруулах ундаа худалдахгүй, цагийн хуваарийн дагуу ажиллах, үйлчлүүлэгчдийг цөөн тоогоор оруулж ажиллахыг үүрэг болголоо. Мөн  “Есөн-Эрдэнэ”, “Ачит”, “Бичил”, “Даниста”, “Цах”, “Энх төв”, “Хийморь” худалдааны төв, “ Хүлэг зах”, “Номин” агуулах, “Номин”, “Hi mart”, “Төгөл” супермаркет, хүнсний бүх төрлийн бөөний төвүүд гэрээт борлуулагч нар ажиллахгүй. Харин бөөний төвүүд 304 дэлгүүрт хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор дэлгүүрүүдийн захиалгын дагуу өглөө 09.00-16.00 цагийн хооронд хүргэлт хийнэ.

Эмийн сангууд хэвийн ажиллана. Дуудлага буюу хүргэлтийн үйлчилгээ бас үргэлжилнэ. Дөрвөн эмийн сан 24 цагаар үйлчилнэ. 

Холбоотой мэдээ