Төмөр замын өртөө сумдын нийт 27335 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамрууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-26 20:31:47

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг суманд коронавирусний халдвар нэмж бүртгэгдээгүй. Энэ нь тухайн сумдын иргэд хөл хорионы дэглэмээ сайн сахиж, гэр гэртээ байж, ариутгалын дэглэмээ сайн сахиж байгаагийн үр дүн хэмээн аймгийн Онцгой комисс үзэж байна.

Мандал суманд түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 313, PCR шинжилгээнд 139 иргэнийг хамруулжээ. Тус суманд ойрын хавьтлын 70, дам хавьтлын 37 иргэнийг ажиглалтад байлгаж байгаа гэв. Мөн Сүхбаатар, Мандал, Алтанбулаг болон төмөр замын өртөө зөрлөгүүдтэй Баянгол, Сайхан болон бусад сумын нийт 27335 иргэнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ. Шинжилгээ авах ажил одоо ч үргэлжилсээр байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 18 ажиглалтын байранд 264, гэрийн ажиглалтад 137 иргэн байна. 

Холбоотой мэдээ