Тэргүүлэгчид цахимаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-11-25 18:27:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн анхдугаар хурал өнөөдөр цахимаар болж хуралдааны дэгт өөрчлөлт оруулах тухай, ИТХ-ын ээлжит II хуралдааны тов зарлах тухай гэсэн хоёр асуудлыг авч хэлэлцэв. Тэргүүлэгчид ИТХ-ын ээлжит II хуралдааныг энэ оны 12 сарын 3-ны өдрийн 10 цагаас Мөрөн суманд хуралдуулахаар  товыг баталлаа. Хуралдаанд ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Тэргүүлэгч Г.Сүхбаатар, Д.Лхагвасүрэн нар танхимд ирж коронавирүсний халдвараас сэргийлэх мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийн дагуу хуралд оролцлоо. Харин Тэргүүлэгч Д.Эрдэнэхуяг, Л.Төмөрбаатар, Н.Батцул, Г.Оюунжаргал, Д.Отгонбаяр, М.Эсмэдэх нар цахимаар холбогдсон байна.


 

Холбоотой мэдээ