Гурван суманд шинжилгээ авах ажил дуусчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-11-25 17:58:55

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Аймгийн хэмжээнд “Нэг өрх-Нэг иргэн” уриан дор PCR шинжилгээнд хамруулах ажлыг өрнүүлж байна. Дархан-Уул аймаг нийт 28.000 өрхтэй бөгөөд Дархан суманд 23.000, үлдсэн 5000 өрх нь Шарын гол, Орхон, Хонгор сумдад бий. Одоогоор Дархан сумын шинжилгээ авах ажил дуусаагүй бөгөөд 22.00 цагт дуусах юм. Харин хөдөөгийн гурван суманд “Нэг өрх-Нэг иргэн”-ийг шинжилгээнд хамруулах ажил дуусчээ. 

Тодруулбал Шарын гол суманд давхардсан тоогоор 1776 иргэн шинжилгээнд хамрагдаж 86%-тай дууссан байна. Хаягтаа байхгүй бусад аймаг, сумдад байгаа 176 өрх үлджээ. Мөн 110 иргэн нь хөдөөгийн малчин өрх буюу шинжилгээнд хамрагдах шаардлагагүй аж.

Хонгор сумын нэгдүгээр багаас 557 өрх шинжилгээнд хамрагдахаас 489 иргэн, 2 дугаар багаас 486 өрхөөс шинжилгээнд 93 иргэн тус тус хамрагдсан байна. Харин Орхон сумын хувьд коронавирусний шинжилгээнд нийт 794 иргэн хамрагдсан байна.

Дархан сумын тухайд эхний өдөр иргэд идэвхтэй өгч байсан бол өнөөдөр ирц муу байгааг Дархан сумын Онцгой комиссоос мэдэгдсэн. Тиймээс иргэд оройн 22.00 цагаас өмнө шинжилгээндээ хамрагдахыг анхааруулж байна.

PCR шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нийгмийн харилцаанд оролцуулахгүй, мөн нэг өрхөөс 2 хүн шинжилгээ өгсөн бол нэг хүний шинжилгээний төлбөрийг нөхөн төлүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ