“Qantas” зорчигчдодоо вакцин хийлгэсэн байх шаардлага тавина

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-11-25 12:05:49

КАНБЕРРА. /ABC/. Австралийн “Qantas” агаарын тээврийн компани коронавирусний вакцин хүртээмжтэй болох үед бүх зорчигчдоо вакцин хийлгэсэн байх шаардлага тавихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


“Бид олон улсын аялагчдаас нисэх онгоцонд суухаасаа өмнө дархлаажуулалтад хамрагдсан байхыг хүссэн нөхцөлийг дүрэм журамдаа оруулахаар төлөвлөж байна” гэж “Qantas” компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс “Channel Nine” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн байна.


Цар тахал олон улсын агаарын тээврийн салбарт хүнд цохилт болсон юм. “Qantas” одоогоор Австрали, Шинэ Зеланд хоорондын тодорхой нислэгээс бусад бүх олон улсын нислэгийг түр хугацаагаар зогсоогоод байгаа бөгөөд ирэх оноос вакцин хүртээмжтэй болсон тохиолдолд нислэгүүдээ сэргээхийг зорьж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ