А.Амбасэлмаа: Батлагдсан тохиолдлуудтай ойр байсан хүмүүсээс халдвар илэрч байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-11-24 12:27:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар, Улаанбаатар хотод нийт 54 халдварын тохиолдол батлагдаад байгаа.

ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нийслэл хотод гарсан өвчлөлүүдийг дүүрэг тус бүрээр нь танилцууллаа. 


Тэрбээр мэдээлэлдээ, “Улаанбаатар хотын дүүргүүдэд өвчлөл гарч байгаа. Гэхдээ энэ нь батлагдсан тохиолдлуудын гэр аль дүүрэгт харьяалагдаж буйгаас хамаарч мэдээлэгдэж байгаа" гэдгийг тодотгоод тэдгээр нь батлагдсан тохиолдолтой хамт үйл ажиллагаанд оролцсон буюу үзвэр үзсэн, хамт хоол идсэн,  караокегээр үйлчлүүлсэн, зарим нэг нь мэргэжлийн ажлаа буюу бариа засал хийсэн зэрэг хүмүүс халдварласан байна. Тэгэхээр Баянзүрх дүүргийн 4 , 10, Сүхбаатар дүүргийн 16, 18, 13,  Баянгол дүүргийн 18, 1, 4, 6, Сонгинохайрхан дүүргийн 7,19, Хан-Уул дүүргийн 21, 16 10,  Багануур дүүргийн 4, Чингэлтэй дүүргийн 19 хороонд байрладаг, амьдардаг хүмүүс коронавирусний халдварт өртсөн гэдгийг дурдав.

Холбоотой мэдээ