Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
tsoodol@montsame.mn
2016-05-28 17:50:04

Говь-Алтай аймагт “Үндэсний бичиг үсгийн баяр -2016”  арга хэмжээг 5 дугаар сарын 27-ны 11 цагт Улсын баатар Жанчивын талбайд зохион байгууллаа.

Нээлтэд Засаг даргын орлогч Д.Батсайхан, НХБХ-ийн дарга С.Цагаанбаатар, БСГ-ын дарга Р.Батмөнх, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Энхжаргал нар оролцлоо. Иргэдийн дунд зарласан Монгол бичгийн Уран бичлэгийн уралдаанд 1-р байрт Дэлгэр сумын багш Ч.Эрдэнэбаяр, 2-р байрт Б.Баяржаргал, 3-р байрт ХААН банкны ажилтан Б.Санчирмаа, тусгай байрт багш Н.Энхжаргал нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Иргэдийн хувийн номын санд байгаа ховор номуудаар үзэсгэлэн гаргаж идэвхтэй оролцсон Д.Цоож, Б.Алтанцэцэг,Э.Пүрэвжав, Д.Батаа нарт дурсамж хадгалууллаа. Бичиг үсгийн баярыг үзэж сонирхож байгаа  иргэд, албан хаагчид, хүүхдүүдийн дунд “АХА” тэмцээн зохион байгуулахад ХГБХХ-ийн мэргэжилтэн А.Отгонбаатар, сэтгэл зүйч Б.Мөнхзаяа нар эхний байруудыг эзэлж шагнал гардлаа. Номын санд байгаа ховор болон шинэ номын болон уран бичлэг, сайхан бичлэгийн бүтээлийн үзэсгэлэн гаргаж шинэ номын худалдаа зохион байгуулжээ. Мөн АДБ-ийн “Алтай” чуулгын уран бүтээлчид тоглолт хийсэн байна.  

                                                                               Говь-Алтай аймаг Ш.Цоодол

 

 

 

Холбоотой мэдээ