Дуучин Тейлор Свифт оны шилдэг дуучнаар шалгарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ 
                                                                    ЛОНДОН. /Reuters/. Америкийн поп дуучин,
дуу зохиогч Тейлор Свифт “American Music Awards 2020” хөгжмийн наадамд “Оны шилдэг
дуучин”-аар шалгарчээ.
Өдгөө 30 настай
дуучин бүсгүй нь “Grammy”-н 10 удаагийн шагналтан бол  “American Music
Awards”-с 30 удаа шагнал хүртэж байжээ. 2019 онд “Forbes” сэтгүүл түүнийг оны
хамгийн өндөр орлоготой дуучнаар нэрлэж байсан бол “Time” сэтгүүл түүнийг
дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний тоонд оруулж байсан юм. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    