Сүга Ёшихидэ: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь эдийн засгийн өсөлтөд хүргэнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-23 13:20:31

ТОКИО. /Japan Times/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь эдийн засгийг тогтоон барих бус эцсийн дүндээ эдийн засгийн өсөлтөд хүргэнэ гэж Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мэдэгджээ.


“Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь эдийн засгийн өсөлтийг хязгаарлахгүй. Бид тогтсон ойлголтоо өөрчилж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх идэвхтэй арга хэмжээг авах нь аж үйлдвэрийн систем, эдийн засаг, нийгмийг өөрчлөх, эцсийн дүндээ эдийн засаг хурдан өсөхөд нөлөөлнө” хэмээн тэрбээр хэлжээ.


Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс гадна далай тэнгисийг цаашид бохирдуулахаас зайлсхийхийн тулд гялгар уутнаас татгалзахад хүчин чармайлт гаргахаа мартах ёсгүй гэдгийг Сүга Ёшихидэ мөн цохон тэмдэглэв. 

Холбоотой мэдээ