Онцгой комиссын шуурхай бүлгийн хамтарсан хуралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-11-22 19:08:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг, сумын Онцгой комиссын хамтарсан дөрөвдүгээр хуралдаан энэ сарын 22-нд Замын-Үүд суманд боллоо.

Хуралдаанаар Замын-Үүд сумын ерөнхий боловсролын нэг, хоёр, гуравдугаар сургуулийн хүүхдүүдээс PCR шинжилгээг авах, явуулын шинжилгээний лаборатори суурилуулах, төмөр замын зангилааны ээлжинд гарч байгаа ажилчдыг тусгаарлах зэрэг ажлыг зохион байгуулахаар болов.

Мөн Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар болон Гадаад харилцааны яам, Зам тээвэр хөгжлийн яамаар дамжуулан хоёр улсын ачаа тээврийн зохицуулалт хийх талаар ярилцаж БНХАУ-ын Эрээн хоттой хилээр ачаа тээвэр хийх 50 жолооч 150 авто машин тээвэр хийх талаар шийдвэрлүүлэхээр тогтсон байна.

11 дүгээр сарын 22-ны 13.00 цагийн байдлаар Замын-Үүд суманд коронавирусний батлагдсан 14 тохиолдол илрээд байгаа юм.

Холбоотой мэдээ