Ш.Оргил:1378 иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-11-22 16:24:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Хүн амынхаа дунд тархалтын байдлыг тодорхойлох, цааш дэлгэрүүлэн алдахгүй байх ажилд Сэлэнгэ аймгийн Онцгой комисс гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Энэ ч утгаараа зохион байгуулалтын зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа тухайгаа аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдрийн мэдээлэлдээ дурдлаа. Тухайлбал аймгийн хэмжээнд голомтын халдваргүйжүүлэлт, нийтийн эзэмшлийн зам талбай, байрны орц, хонгил, гадна талбай, хүнс, худалдааны газруудад нийт 498.7 мянган м2 талбайг ариутган халдваргүйжүүлжээ.

Мөн ариутгалын ажлыг аймгийн хэмжээнд үргэлжлүүлж, түргэвчилсэн оношлуурын сорьц шинжилгээ хийж буй цэгүүдийн талбайд бүрэн халдваргүйтгэл хийж байна. Мөн Мэргэжлийн хяналтын газраас хүнсний худалдааны 227 объектод төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн аж. Аймгийн хэмжээнд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон хяналтын цэгүүдэд, Сүхбаатар, Мандал сумаас орж, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих  цэг, явган эргүүлд хууль хяналт, төр төсвийн байгууллагын 570 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэ байна. Мөн аймгийн Онцгой комиссын 7036-3684 дугаарын утсаар 1378 иргэн, аж ахуйн нэгжээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авчээ. Үүнд Монгол Улсын Засгийн газар, Улс, аймгийн Онцгой комиссоос хэрэгжүүлж буй ажил, шийдвэр, зохион байгуулалтын талаар танилцуулан заавар зөвлөмж өгч, холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллажээ.

 

 

 

Холбоотой мэдээ