Пенсильвани муж улсын шүүх Трампын нэхэмжлэлийг хэрэгссэнгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-22 11:42:15

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-ын Пенсильвани муж улсад шуудангаар өгсөн саналын хуудсыг хүчингүйд тооцохыг шаардсан Дональд Трампын сонгуулийн штабын нэхэмжлэлийг тус муж улсын шүүх бямба гарагт хэрэгсэхгүй болгожээ.


Пеннсильвани муж улсын тойргийн шүүгч Мэттью Бранн Трампын штабын нэхэмжлэлийг “зохиомол, хууль ёсны үндэслэлгүй, таамгаар буруутгасан баримттай” гэж үзсэн байна. Тойргийн шүүгч бүгд найрамдахчуудын шаардлагыг хангахаас татгалзжээ.


Пенсильвани муж улсын шүүх нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулан Трампын сонгуулийн штаб Дээд шүүхэд давж заалдах гомдол гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.  


АНУ-ын Ерөнхийлөгчийн өмгөөлөгч нар өмнө нь Пенсильванид сонгуулийн үеэр зөрчил гарсан учраас энэ муж улсын 700 мянга орчим саналын хуудсыг хүчингүй болгох ёстой гэж мэдэгдсэн юм. “The New York Times” сонин болон Америкийн хэвлэл мэдээллийн бусад хэд хэдэн хэрэгслийн тооцоолсноор, ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн Жозеф Байден тус муж улсын сонгогчдын 50 хувийн саналыг авсан бол Бүгд Найрамдах намын нэр дэвшигч Дональд Трампыг 48.8 хувь нь дэмжжээ.  




Холбоотой мэдээ