"COVID-19" халдварын тохиолдол 26-гаар нэмэгдэж 608 болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-11-22 11:03:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 21-нд 1305 хүнд шинжилгээ хийжээ. Шинжилгээгээр 26 хүнд коронавирус илэрчээ.

 

Дотоодод голомтлон гарсан халдварыг байршлаар нь танилцуулбал, Улаанбаатарт  2 тохиолдол нэмэгдэж 40, Сэлэнгэ аймагт  19 тохиолдол нэмэгдэж 77, Дархан-Уул аймагт  4 тохиолдол нэмэгдэж 20, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдэж 17, Орхон аймагт  шинээр тохиолдол бүртгэгдээгүй 17 байгаа бол Говьсүмбэр аймагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй нэг хэвээр байна. Дотоодын халдварын тоо  ийнхүү 172 боллоо. 



Ингэснээр манай улсад коронавирусний халдварын тохиолдол 608 болж байна. Үүнээс 337 хүн буюу 58 хувь нь эдгэрчээ.

ХӨСҮТ-д коронавирусний улмаас 264 хүн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүнд, 41 нь хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 


Холбоотой мэдээ