Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний тайлан хэлэлцэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-ны газар хэлтсийн дарга, албан хаагчид олон улсын болон дотоодын хурал, зөвлөгөөнийг цахимаар хийж байна.
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн дэд зөвлөлийн хурал цахимаар болж, 10 төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэв.
Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хоёрдугаар шат буюу 2020-2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мэдээ, мэдээлэл, нөлөөллийн ажлын төлөвлөгөө боловсруулах анхны хурал өчигдөр мөн цахимаар болов.
Түүнчлэн, иргэн, аж ахуйн нэгжээс webmaster@mne.gov.mn хаягаар 10 гаруй албан бичиг ирснийг холбогдох албан тушаалтнуудад цохож, бичгийн хариуг яаралтай өгчээ.