Их Британийн хатан хаан Элизавета, хунтайж Филипп нарын хуримын ой тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2020-11-20 12:43:00

ЛОНДОН. /BBC/. Их Британийн хатан хаан Элизавета, Эдинбургийн гүн Филипп нар хуримын 73 жилийн ойгоо тохиолдуулан Кембрижийн гүн, гүнгийн ахайтан нарын хүүхдүүдийн илгээсэн мэндчилгээг үзэж буй гэрэл зургаа нийтэлжээ.


Хунтайж Жорж, гүнж Шарлотт, хунтайж Луис нар уг мэндчилгээг өөрсдийн гараар хийжээ. Хатан хаан, хунтайж нар гэрэл зургаа Виндзор цайзын царсан өрөөнд энэ долоо хоногийн эхээр авхуулсан байна.


Өдгөө 74 настай хатан хаан 1947 оны 11 дүгээр сарын 20-нд дэслэгч Филипп Маунтбеттентэй 21 насандаа хуримласан бөгөөд тэдний гэрлэлт Британийн язгууртнуудын түүхэнд хамгийн өнө удаан үргэлжилж байгаа юм.


Хатан хаан Элизавета өдгөө 99 настай нөхрийн хамтаар Англи дахь Виндзор цайзад хөл хорионы хугацааг өнгөрүүлж байгаа бөгөөд тэдний ойн баяр цомхон болж өнгөрөх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ