ДЭМБ: Африкчуудын дор хаяж 20 хувь нь вакцинжуулалтад хамрагдах ёстой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-20 10:33:08

АНКАРА. /Anadolu/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага африкчуудын 20-иос багагүй хувийг нь коронавирусний вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байна. Энэ тухай ДЭМБ-ын Африкийн улс орнууд хариуцсан захирал Матшидисо Моэти мэдэгджээ.


“Вакцинжуулалтад бэлдэх зорилгоор ДЭМБ Африкийн улс орнуудтай үйл ажиллагаагаа уялдуулж, улс бүрт вакцин хуваарилах тээврийн нөөц боломжийг үнэлж байна” хэмээн тэрбээр мөн мэдэгдэв.  


Африкт халдвар авсан хүний тоо 2.011 сая давжээ. Коронавирусний халдварт өвчнийг ДЭМБ цар тахал хэмээн 3 дугаар сарын 11-нд зарласан билээ. Одоогоор дэлхий дахинд халдвар авсан 57.2 сая тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ