Озэки Такакейшо, Шиманоүми нар 11 даваатай башёг тэргүүлж байна

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-11-19 17:05:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы "Рёогокү Кокугикан" ордонд мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 12 дахь өдрийн барилдаанд Озэки Такакейшо, Шиманоүми /М-17/ нар 11 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.


Өнөөдөр Озэки Такакейшо Такарафүжи-тэй /М-6/ учраа таарч, түүнийг цүкидаши мэхээр хаяж 11 даваатай боллоо. Харин Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 12 дахь өдөр Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваа,  2 унаатай башёг тэргүүлэгч 2 бөхийг нэхэж явна. Тэрбээр энэ өдөр Сэкиваке Митакэүми-тэй /М-5/ барилдаж ёрикири мэхээр өрсөлдөгчөө давсан юм. Комүсүби Тэрүнофүжи маргааш Рюүдэн-тэй /М-10/ барилдана.


Өнөөдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Тэрүцүёоши /М-8/-г абеситаоши мэхээр давж 5 унаа, 7 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/ Энхо-г /М-11/-д цүоитаоши мэхээр унагаж 5 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Мэйсей-д /М10/ ошидаши мэхээр ойчиж 6 даваа, 6 унаатай байна.


Тамаваши Б.Мөнх-Оргил /М-6/, СэкивакеТаканошо барилдаж ёрикири мэхээр ойчиж 6 даваа, 6 унаатай явна. Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Саданоүми-г /М11/ ёрикири мэхээр хаяж 2 даваатай боллоо. Тэр маргааш Тэрүцүёоши -тэй /М-8/ барилдана.

Холбоотой мэдээ