"Найрагтай карантин" давалгааг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-19 15:49:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ МЗЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбарын хамт олноос "Найрагтай карантин" давалгааг эхлүүлээд байна.

Улс оронд "Ковид-19" халдварын улмаас хөл хорио тогтоосон хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулах зорилгоор яруу найрагчид, найраг шүлэг сонирхогчдын дунд уг давалгааг явуулж байгаа аж. Давалгаанд нэгдэж байгаа найрагчид өөрийн зохиосон шүлгээ дүрс бичлэг хэлбэрээр цахим хуудсанд байршуулан дараагийн яруу найрагчаа дуудаж байгаа юм. Энэ нь олон нийтэд эерэг уур амьсгалыг түгээж, дархлааг нэмэгдүүлэх, гэртээ хөл хорионы цаг хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэж байгаа гэж зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ