Хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал дэлхийн рекорд тогтоохоор зорьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2020-11-18 23:52:47
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн уугуул, хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал дэлхийн рекорд тогтоохоор зорьжээ.
Тэрээр АНУ-ын Флорида мужид зургаан өдөр зургаан шөнийн гүйлтийг эхлүүлсэн бөгөөд эхний өдрийн уралдаанаас илт өнгөлж эхэлсэн байна. Хэт холын зайн гүйлтийн дэлхийн дөрвөн удаагийн аварга тэр гүйлтийн эхний 24 цагт 211 км гүйж, нэгдүгээр байрт явж байгаа аж. Түүний энэ удаагийн зорилго бол дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох юм. Одоогоор 6 өдөр, 6 шөнийн хэт холын зайн гүйлтийн дэлхийн рекордыг 1035км гэсэн амжилтаар Австралийн тамирчин эзэмшиж байгаа аж. Б.Буджаргалын хувийн амжилт 834км юм байна. Хэрвээ Б.Буджаргал одоогийн хурдаа хадгалж чадвал 15 жилийн турш эвдэгдээгүй дэлхийн рекордыг шинэчлэн тогтоох юм. Түүний арын тамирчин нэг өдрийн байдлаар 60 км хоцорч байна. Б.Буджаргалыг дэмжихээр АНУ-ын Чикаго, Кантаки, Лос Анжелос хотуудаас монголчууд сайн дураараа хүрэлцэн ирж тэмцээний үеэр арын албанд сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа аж.
Холбоотой мэдээ