Аймгийн Эрүүл мэндийн газраас цахим хурал хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-11-18 16:34:29

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас сумдын Эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэн нарыг хамруулсан цаг үеийн нөхцөл байдлын талаарх цахим хурлыг өнөөдөр хийлээ.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед ЭМТ-ийн дарга нар Сумын онцгой комиссыг мэргэжил арга зүйгээр хэрхэн ханган ажиллах, Гамшгийн үеийн төлөвлөгөөг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж тодотгол хийх, гүйцэтгэлийг хэрхэн үнэлэх, ЭМТ-ийн хүний нөөцийн бэлэн байдал болон хувийн хамгаалах хэрэгсэл ариутгалын бодис эм тарианы бэлэн байдалд яаралтай үнэлгээ өгч, бэлэн байдлын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтийг ханган ажиллах гэх мэт асуудлыг энэхүү хурлаар авч хэлэлцлээ.

Мөн тусгаарлан ажиглах байрны бэлэн байдлыг хангах, ажиллах хүний нөөцийг халдвар хамгааллын дэглэмийн талаарх сургалтад хамруулах, мэдлэг сэргээх, эмч эмнэлгийн ажилчдын хувийн хувцас хамгаалах хэрэгслийг өмсөх, тайлах гар ариутгах дадлага сургуулийг тасралтгүй зохион байгуулах, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын үед НЭМ-ийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, мэдээ мэдээллийн үнэн бодит байдал болон цаг хугацаанд хэрхэн хяналт тавих талаар ярилцсан юм. Тэрчлэн хүүхэд, сувилахуй, уламжлалт болон анхан шатны тусламж үйлчилгээ, сургалт сурталчилгаа, хууль эрх зүйн зохицуулалт зэрэг хүрээнд анхаарах асуудлыг танилцуулан мэргэжил арга зүйн зөвөлгөө өглөө.

Холбоотой мэдээ