“Нандин хүнс” дэлгүүрийн хамт олон Зуунмод сумын 6 багт төмс хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-11-18 13:53:18

Төв / МОНЦАМЭ/. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосон байгаа энэ цаг үед байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандив тусламжийн аянд нэгдсээр байна. 

Тодруулбал өнөөдөр Зуунмод сумын Нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Нандин хүнс” дэлгүүрийн хамт олон хандивын аянд нэгдэж Зуунмод сумын 6 багт 2.5 тонн буюу тус бүр 10, 10 шуудай төмс хандивласныг багийн дарга нарт хүлээлгэн өглөө.

Холбоотой мэдээ