Озэки Такакейшо ганцаараа 9 даваатай тэргүүлж явна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-17 18:14:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 10 дахь өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо 9 даваа, нэг унаатай башёг тэргүүлж байна.


Өнөөдөр Озэки Такакейшо Мёогирюү-тэй /М-5/ учраа таарч, түүнийг хатакикоми мэхээр давснаар 9 даваатай боллоо. Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Рюүдэн /М-10/ нар 8 даваа, 2 унаатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.


Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 10 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Тобизарюү-тэй /М-4/ барилдаж цүридаши мэхээр өрсөлдөгчөө давснаар 2 унаа, 8 даваатай болов. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Мёогирюүтэй барилдах юм.


Энэ өдөр Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/, Саданоүмиг уватэнаге мэхээр давж 4 унаа, 6 даваатай байгаа бол Ичиножёо А.Ичинноров /М13/, Точиношин-ыг /М-7/ ёрикири мэхээр унагаж 3 даваа, 7 унаатай болов.  Харин Чёошома Г.Мөнхсайхан, Мидорифүжиг /Жюүрёо 2/ хатакикоми мэхээр давж 6 даваа, 4 унаатай байна.


Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Кагаяакид /М-2/ ёрикири мэхээр ойчиж 9 унаа, ганц даваатай энэ башёд амжилт тун тааруухан барилдаж байна. Маргааш Точиношин /М-3/-тэй барилдана.

Холбоотой мэдээ