Үүрэг гүйцэтгэж буй ажлын байранд цолыг нь гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-17 13:52:11
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/937 дугаар тушаалаар Эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Ч.Бат-Амарыг цагдаагийн хошууч, хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Т.Саранцэцэгийг цагдаагийн ахлах дэслэгч, хүний нөөц сургалт хариуцсан мэргэжилтэн цагдаагийн дэслэгч Н.Мөнхболорыг ахлах дэслэгч цолоор шагналаа.

Аймгийн Цагдаагийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Б/235 дугаар тушаалаар Б.Сандагдоржийг Нийтийн хэв журам хамгаалах тасагт эргүүлийн цагдаагаар томилж, цагдаагийн дэд ахлагч цол олголоо. Дээрх алба хаагчдад цолыг нь Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Цэрэнсамбуу “Covid-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан үүрэг гүйцэтгэж буй ажлын байранд гардуулан өглөө.

Холбоотой мэдээ