Хоёр хүүхдийг Түр хамгаалах байранд байрлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2020-11-16 18:54:47
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар аймгийн хэмжээнд харгалзах хүнгүй, хараа хяналт сул 16 хүүхэд байгааг судалгаагаар тогтоосон байна.  Үүнээс аав ээж нь хөл хорионд орсон байгаа 2 хүүхдийг түр хамгаалах байранд авчээ.

Тус байгууллага эцэг, эх асран хамгаалагчид, нийт иргэддээ хандан уриалга гаргаж хөл хорио тогтоосон энэ үед хүүхэд хамгааллын асуудалд хүн бүр анхаарч, санаа тавихыг санууллаа. Мөн хараа хяналтгүй болон хүнс тэжээлийн дутагдалд орсон, хүчирхийлэлд өртсөн хүүхэд байвал Хүүхдийн тусламжийн 108 дугаарт, аймгийн ГБХЗХГ-ийн 7035-7200 утсанд мэдээлэл өгөхийг хүсэв. 

Холбоотой мэдээ