Иргэд хөл хорионы дэглэмийг сайн сахиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-11-16 15:04:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон Засгийн газар, УОК-ын шийдвэрийг Баян-Өлгий аймгийн иргэд сайн биелүүлж байна.

Хөл хорио тогтоосноос хойш гудамжинд хөл хөдөлгөөн эрс багасав. «Хорио цээрийн дэглэмийг сахиулах чиглэлээр цагдаагийн байгууллага ажиллаж байгаа. Шаардлага тавьж, эргүүл хийж байна. Цагдаагийн газрын 12, Онцгой байдлын газрын 12 алба хаагч өдөр, шөнө хоёр ээлжээр эргүүл, хяналт шалгалтад гардаг. Одоогоор согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглосон аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн 2 зөрчил бүртгэгдсэн. Үүнээс өөр зөрчил гараагүй, байдал харьцангүй тайван байна» хэмээн аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хурандаа Э.Анхбаяр хэллээ.

Холбоотой мэдээ