"COVID-19" халдварын тохиолдол наймаар нэмэгдэж 424 болов

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-11-14 17:14:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас өнөөдрийн 17.00 цагт өгсөн мэдээллээр манай улсад "COVID-19"-өөр халдварласан хүний  тоо өглөөний 11.00 цагаас хойш наймаар нэмэгдэж, нийт бүртгэгдсэн тохиолдол 424 болсон байна. 

Найман хүний батлагдсан нэг тохиолдол нь тээврийн жолоочийн эхний хавьтлаас туссан бол, 10 дугаар сарын 20-нд тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн хүний давтан шинжилгээнээс халдвар илэрчээ. Мөн Алтанбулагийн боомтоор хил нэвтэрсэн нэг жолооч болон нэг эмчээс халдвар илрээд буйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт, шуурхай удирдлагын хэлстийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ. 


Холбоотой мэдээ