"Номын ертөнц миний нүдээр" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-05-26 15:10:56

Өмнөговь аймгийн Төв номын сангаас санаачлан Эх үрсийн баярыг угтаж зохион явуулсан "Номын ертөнц миний нүдээр" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа.

Тус уралдаанд 5-7 дугаар ангийн ангилалд нэгдүгээр сургуулийн 6г ангийн сурагч Б.Ганчулуун түрүүлж, 7 дугаар ангийн сурагч Ж.Отгонжаргал удаалсан байна. Мөн 1-4 дүгээр ангийн ангилалд дөрөвдүгээр сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагч М.Түмэнжаргал түрүүлж, хоёрдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Э.Эрхсаран удаалсан ажээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн 100 гаруй гар зургийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байна. Тус уралдаанд Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулиудын 1-7 дугаар ангийн сурагчид оролцсон юм.

Улс орны ирээдүй болсон хүүхдүүдийг номтой нөхөрлүүлэх зорилготой уг уралдаан нь зохиолын утга агуулгыг өөрийнхөөрөө чөлөөтэй илэрхийлэх байдлыг дэмжих зорилготой байв. Уралдаанд оролцсон хүүхдүүд уншсан номынхоо гол утга санаа, зохиолын гол дүрийг тодорхой гаргасан эсэхийг шүүгчид онцлон харсан байна. 

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ