Ачаа тээврийн жолооч нараас тандалт судалгаа авч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-14 14:31:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн бэлтгэл байдлын зэрэгт шилжсэн нөхцөлд ачаа тээврийн автомашинуудыг нийслэл хотод нэвтрүүлж байна. Гэхдээ тээврийн хэрэгслүүдийг хатуу хяналт дор ариутгал хийж, халдваргүйжүүлж байна. Энд мах, мал зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон барилгын материал болон бусад бараа бүтээгдэхүүн ачсан, мөн түгээлтийн автомашинуудыг хамруулж байна. 

Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэн ачаа буулгалт болон шилжүүлэн ачихад хяналт тавьж тээврийн хэрэгслийн жолооч нараас эрүүл мэндийн тандалт судалгааг асуулгаар авч байгаа талаар МХЕГ-аас мэдээж байна. 



Холбоотой мэдээ